“Спайк” хамтлагаа тарснаас хойш бие даасан уран бүтээл хийх гэж хэрэндээ л зүтгэж явсан ч төд удалгүй мартагдсан дуучин бол Р.Номин-Эрдэнэ. Хар багаасаа найзалж нөхөрлөсөн дуучин Э.Минжинсортой нэг залуугаас болж муудалцан хэвлэлээр нэг “хэрэлдэж” байсан түүх ч бий. Улмаар уран бүтээлд нь тусалж ирсэн сайн найзынхаа нөхрийг булаагаад сайн муугаараа баахан дуудуулсан. “Драгон” төвийн шоу менежерээр ажилладаг найз бүсгүй нь гэр бүлээ аварч үлдэх гэж чамгүй хичээсэн ч Номико нөхрөөс нь салж өгөхгүй байсаар өөрийн болгосон гэлцдэг юм билээ.
УИХ-ын гишүүн Д.Арвины дүү болох томоохон компанийн захиралтай ханилж, хөөрхөн охинтой болоод амжсан Номикогийн амьдрал хэсэгтээ л сайхан байсан нь тодорхой. “N shop” нэртэй хувцасны дэлгүүр нээсэн тэрбээр нөхрийнхөө дэмжлэгээр зочид буудал ажиллуулж, хэрэндээ л бизнесмэн хатагтай болсон юмдаг. Гэвч төд удалгүй өөр эртэй учир ургуулан гэрийн бараа харахаа больсон гэгдэж, баян нөхөртөө хаягдаж хоцорчээ. Бусдын гэр бүлийг үймүүлэн байж босгосон амьдрал нь ийнхүү нэг л өдөр нурж орхисонд сэтгэл гонсойгоогүй Номико мөнөөх залуутайгаа христийн сүмд хуримлаж, хуучин нөхрөөсөө авч үлдсэн мөнгөөрөө бизнесээ үргэлжлүүлж яваа гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
Хогчин
goy haragdaj bnaa
nomin torol ariljsan bn shd.zasvartai zurag ymuu.lav mongojson bololtoi ilt bn.arai iim baigaagui.goo saihanii mes zasald ih orson ym bolvuu.neg bishee.amidral ch yahav burhanii zursan zurgaar yvna.ohinoo l sain hun bolgooroid.
chadaj bgaa yumandarga bhgui sn bna busgui mini shaaltssan ch mongoltoigoo shaaltsiishd tee