Хятад мотоциклоос болж 5 хүний эрдэнэт амь эрсэджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Сүүлийн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амь насаараа хохирох явдал их түгээмэл болж байна. Хайлшин дугуйтай Хятад мотоциклүүд манай хөдөө орон нутгийн бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоциклтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Ер нь орон нутагт гарч байгаа зам тээврийн ослыг харахад мотоциклтэй явж байгаад осолд орж амь нас нь хохирсон тохиолдол “эрс нэмэгдсэн" гэж Замын цагдаагийн газраас иргэдэд анхаарууллаа.  

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн осолд орж нас барсан хүний тоо 69-д хүрсэн. Улсын хэмжээнд 67 осол гарсанаас 69 нь нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган гэх аймгуудад энэ сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө мотоциклтэй осол гарч 5 хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Нэг нь машинтай мөргөлдөж аваарт орсон бол бусад нь онхолдох байдлаар осол болсон байна. Тэдний ихэнхи нь 18-35 насны залуу хүмүүс байсан аж. Энэ мэт хятад мотоциклоос болж хүний амь эрсэдсээр байгааг цагдаагийн байгууллагынхан онцлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top