Боинг 767 агаарын хөлөг анхны зорчигчдодоо дурсгалын зүйл гардуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Монголын агаарын тээврийн МИАТ компанийн шинэ Боинг 767-300ER агаарын хөлөг анхны нислэгээ Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийхээр өнгөрсөн мягмар гарагийн 13.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх  буудлаас хөөрсөн. Агаарын хөлгийг агаарын хөлгийн дарга, нисгэгч У.Арвинбуян, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал нар жолоодож байгаа бөгөөд Улаанбаатараас 186 зорчигч аялжээ. Эдгээр анхны аялагч дотор Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж гуай багтсан байна. Тиймээс МИАТ ХК-ийн зүгээс Ш.Гунгаадорж гуайд болон бусад зорчигчдодоо дурсгалын зүйл гардуулан өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hn(124.158.65.49) 2025 оны 03 сарын 13

yu yum? tamhi yumu haashaaen?

1  |  0
Top