Лениний музейн шүүх хурал хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Лениний музейн шүүх хурал өнөөдөр 14 цагаас болох байсан боловч тус хурал хойшлогдсон байна. Энэ шүүх хурлаар Төрийн өмчийн хороо болон МАН-ын хоорондын өмчлөлийн маргаан яаж шийдэгдэхээс хамааран Лениний музейг яаж ашиглах нь тодорхой болох байсан юм. Шүүхийн шийдвэр Төрийн өмчийн хорооны талд гарвал АНУ-аас ирсэн Батаарыг тэнд байршуулах бөгөөд түүний араас ирж буй 20 гаруй үлэг гүрвэлийн ясыг ч мөн байршуулж үлэг гүрвэлийн музей болгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top