Зассан замынхаа чанарыг сайжруул гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Мөрөн-Хатгал чиглэлд тавьж буй 98.8 км хатуу хучилттай замын ажлыг чанарын шаардлага хангаагүй гэж дахин янзлахаар болжээ. Тус замын гүйцэтгэгчээр "Арж капитал", "Монголын хурдны зам", "Хөвсгөл Зам", "Ялгуусан", "Гашууны гол" зэрэг компаниуд  ажиллажээ. 2008 оноос хойш эхэлсэн зам засварын ажил саяхан дууссан ч чанарын шаардлага хангаагүй байна. Тиймээс зассан замынхаа чанарыг сайжруул гэдэг шаардлагыг гүйцэтгэгч компаниудад Зам тээврийн яамнаас өгөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top