Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд 495 сая төгрөгийн засвар хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан ажиллахгүй болжээ. Учир нь номын сангийн байранд их засвар хийх болсонтой холбоотой аж. Тиймээс  өчигдрөөс эхлэн гэрээр ном олгохоо зогсоожээ.  Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан 1980 онд ашиглалтад орсноос нь хойш тус байранд их засвар хийгээгүй аж.

Харин энэ жил  салбар номын сангуудад ч урсгал засвар хийхээр төлөвлөсөн байна. Салбар номын сангуудын урсгал засварыг ирэх сарын 1-нээс хийж эхэлнэ. Засварын ажилд 495 сая төгрөг зарцуулахаар болсон бөгөөд засварын ажлыг “Рендер бау” ХХК хийж гүйцэтгэх юм.  Номын сангийн 3000 гаруй номыг гэмтэж, алга болохоос хамгаалж засварын хугацаанд Америкийн соёл, мэдээллийн төвд хадгалуулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top