Г.Хонгорзул: Бие муутай ээжийгээ үүрч “Жаахан шарга”-аа дуулаад явдагсан

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзул урлагийг яс шиг хатуу ааруултай зүйрлэдэг нэгэн. Тал нутагт хонь хариулж явахдаа уул хад цуурайттал дуулж, хоолойны өнгөө зассан гэдэг тэрбээр эгэл амьдралыг эрхэмлэж явдгаа ч нуудаггүй эмэгтэй. Илүү дутуу зүйлд шуналгүй, өөрийнхөө амьдарч чадаж байгаа хэмээн бардам хэлдэг Г.Хонгорзулын хувьд өнгөрсөн амьдрал нь дурсамжаар дүүрэн байдаг аж. Тиймдээ ч хувийн тэмдэглэл хөтөлж, үр хүүхэддээ сургамж болгон үлдээхийг хүсчээ.

Дуучин бүсгүй энэ тухайгаа “Ижийгийн минь бие муу байхад өгсүүр замаар “Жаахан шарга”-ыг дуулаад л үүрч явдагсан. Эх хүн гэдэг энэ биеийг минь бүтээж өгсөн агуу ачтан. Би хоёр хүүхэддээ өв хөрөнгө үлдээж чадахгүй байж магад. Гэхдээ сэтгэлийн сайхан, амьдралын дурсамжийг хангалттай өвлүүлнэ” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр ч ижий бурханаа дээдэлсэн уртын дууч бүсгүй амьдралын олон шалгуурыг давсан бөгөөд эмэгтэй хүний хатан ухаан, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн хүчинд нуруу алдалгүй өдий хүрсэн гэлцдэг юм билээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin (96.51.143.173) 2025 оны 03 сарын 13

Hongorzul yamar saihan gegeeleg saihn setgeltei goyo hyyhen be. iim l hyn mongol eh saihn duucnin .

1  |  0
hottie(153.183.103.61) 2025 оны 03 сарын 13

Duuchin busgui ta iim l saihan setgeltei bolohoor burhan tand avyasiig haramgui ogchee.

1  |  0
Top