Солонгост ажиллах Монгочуудын тоо буурсан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Солонгост ажиллах Монголчуудын тоо 15 хувир буурсан гэж Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Одоогоор БНСУ-д албан ёсоор ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо 26 мянга байна. Түүнчлэн хууль бусаар ажилладаг 6000 гаруй иргэд байдаг аж. Эдгээрээс их дээд сургууль болон хэлний богино хугацааны сургалтанд сурч байгаа 5000 орчим оюутан залуус байдаг. Тус улсад ажиллах хүчний тухайд солонгос хүн тэр бүр ажилладаггүй салбар, мэргэжил, нутаг оронд гадаадаас ажилчин авдаг бөгөөд Монголчууд барилга барих, хуучин барилга буулгах, эрүүл ахуйн орчин нөхцөл нь хүнд хими технологи, загас агнуурын үйлдвэр, тэр дундаа алслагдмал газруудад нь ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top