Морины сэдэвтэй дуунуудаараа ид нэрд гарч буй дуучин А.Хосбаяртай хамт хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж яваад ирсэн Б.Буянжаргал дахин оюутан болох гэж байгаа тухайгаа саяхан ам алджээ. Сайн аав ээжийн хүчинд тов хийсэн хөрөнгөтэй болоод багахан хэмжээний бизнес эрхэлж явсан тэрбээр дууны урлагт эргэлт буцалтгүй орсон нь саяхан мэт. Түүний ард томоохон барилгын компанийн захирал ах нь байдаг бөгөөд хуурай дүүгийнхээ тоглолт, уран бүтээлд нь үргэлж санаа тавьж явдаг гэсэн.
Тэгвэл дуу хуур, найр наадмаас чамлахааргүй орлого олчихдог дуучин Б.Буянжаргал ирэх намар дахин оюутны ширээнд залрах бололтой. Удирдлагын академид бизнесийн менежментийн чиглэлээр суралцахаар бүртгүүлсэн түүнийг найз нөхөд нь ч ихэд дэмжжээ. Харин царайлаг, шавилхан залууг битүүхэндээ харж явдаг бүсгүйчүүд Удирдлагын академид амжиж бүртгүүлэхээр хоорондоо уралдах шахам яарч, түүнээс чухам аль ангид хэзээ бүртгүүлсэн болохыг нь асууж лавлаад эхэлсэн гэнэ лээ.
“Санахгүй л гэсиймаа” дуугаараа охид хүүхнүүдийг уярааж явсан дуучин Б.Буянжаргал хэдийгээр айл гэрийн эзэн, хөөрхөн охины аав болсон ч гэлээ моодноос гараагүй нь лавтай. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд түүнтэй оюутны ширээнд тохой залган суух, бүр нэг ангид хамт сурах гэсэн фэн бүсгүйчүүд нь нууцхан өрсөлдөж яваа гэнэ шүү.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
za yashigoooo
za zailaa unen yumuu daa ....yamar huuhnuud ni shuuraad bgaan ...medrel balai yumaa
Охид өрсөлдөж байна гэж битгий өөрийгөө өөдөн татуулж бичүүлээд байгаач Ичмээр юм Иймээрхүү царайтай залуучууд манайд захаас аваад олон шүү
tsarai ni nudend dulaahan bh. Ternees jijgheeen huuhed shg zaluu bdiin bilee arai l jijgheeen