Т.Заманд: Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг би мэднэ, даанч...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Оросын зөн билэгтэн Фатима Хадуеваг эх орондоо урьж, уулзалт зохион байгуулахаар зорьсон олон хүний тоонд удган Т.Заманд багтжээ. “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн ялагч тэрбээр “Тэнгэрлэг буянтан” сангийн тэргүүнээр ажилладаг бөгөөд Фатима Хадуеватай нэлээд дотно нөхөрлөж амжжээ. Тэрбээр өнөөдөр Оросын зөн билэгчтэй хамт хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Та нар энэ хүнээс олон зүйл битгий шалгаагаад бай. Угаасаа тухайн хүний энергийг мэдрэхийн тулд тусгаарлагдсан орчинд байх ёстой. Би ч гэсэн “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлэгт оролцож байхдаа их хүнд шалгууруудыг давсан. Тэр олон камерын өмнө цас, бороонд даарч хөрөн байж эрсэн зүйлээ олох, хэнийх нь мэдэгдэхгүй олон энергийн дунд тухайн хүнээ мэдрэх гээд л хэрэндээ зовсон шүү. Их хэцүү” хэмээн өмөөрч суусан.

Мөн тэрбээр “Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших гэж байгаа тухай тодорхой зүйлийг би хэвлэлд яриагүй. Сүүлийн үед миний тухай үнэн худал юм их бичих болсон. “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлэгт оролцож байхдаа би улс төрийн амьдрал дахь сонирхолтой үйл явдал, шинэ соргог зүйлүүдийн талаар хэлж байсан нь үнэн. Одоо ч гэсэн би Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг хэлж чадна. УИХ-ын 2016 оны сонгуульд аль нам ялалт байгуулахыг ч мэдэж байна. Даанч та нарт хэлж болохгүй” хэмээн гүрийлээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж (203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

Ард түмэн минь ноён нуруутай Бат эрдэнэ аврагаа сонгосон нь дээр шүү хорон муу санаатай Элбэгдоржоор яах гэсэн юм вэ ард түмнийг хагралдуулж дуусч байна Муу санаатай хүн дотуур тамиртай өшөө авах үзэл тэй

1  |  0
хараа(203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

Батэрдэнэ ялна

1  |  0
Bavuulxam(209.137.146.50) 2025 оны 03 сарын 13

Ene AVGAI nada Zus tsaraigaa yanjlaachee. Mongolian nariig gutaasan tsaraitai yam ve

1  |  0
azaa(202.72.245.122) 2025 оны 03 сарын 13

bi ch bas medene shdee gants ene avgai meddeg yumuu . Bat-erdene avraga garna shdee. 16 oni songuuliar AN garahgui shudee Zamand avgai helehgui yum bol uhsnee hiij medne ntr hudlaa shaagd bgaan be. Hun bolgon helne shdee hen eronhiilegch bolohiig n xaxa

1  |  0
МОЛХИ ЭР(202.179.20.225) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НЭГ ХЭДЭН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ӨГӨРҮҮДЭЭР ТОГЛУУЛЧИХ ЮМ ДАА ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛЧУУД!!!

1  |  0
Top