Оюутнуудын виза картын захиалга явагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Оюутнуудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог виза карт захиалга жил бүр асуудал болдог байна. Үүнтэй холбогдуулан МОХ-ноос ирэх хичээлийн жилд ашиглах виза картны захиалгыг хавар зохион байгуулахаар болж, захиалгыг авч эхэллээ. Энэхүү захиалгын хугацаа ирэх сарын 1-нд дуусах аж. Виза картын захиалгаас хоцорсон бол ирэх хичээлийн жилийн шинэ оюутнуудын виза картын бүртгэл явагдаад дууссаны дараа л бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ оюутнуудын виза картын асуудал цэгцэртэл хуучин  оюутнуудын виза картын захиалга авахгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top