Жил бүр зохион байгуулдаг “Хаврын гоёл 2013” маргааш болох гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулалдаг энэ наадамд манай улсын дизайнерийн чиглэлийн бүх их, дээд сургуулийн оюутан удирдсан багшийн дор хичээллэж оролцдог билээ. Мөн интеррейр график, компютер дизайнер зэрэг төрлөөр ч өрсөлдөх боломжтой.
Энэ удаагийн “Гоёл 2013” наадамд дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, СУИС, Монгол-Солонгос коллеж, ШУТИС, ИЗИС болон орон нутгийн залуу дизайнерууд оролцоно. Тэд хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )