ДОХ хэмээх аюулт өвчин газар авсаар байна. Ялангуяа хөдөө орон нутгаас илэрч байгаа нь монголын цөөн хэдэн хүмүүст аюулын харанга дэлсээд байгаа юм. Тэдний ихэнхи хувь нь 25-29 насны залуучууд гэсэн харамсалтай мэдээ байна. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт гэхэд 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ.
Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтад орсон байна. Үүнээс орон нутгийн онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ халдвартай болох нь батлагджээ. Шинээр илэрсэн халдвар тээгч нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насныхан байна. Ингэснээр ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 140 болжээ. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Sadar garuud bolj2 sadarlaad bai uhel chin oirtono