13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева өнөөдөр Монголд ирж буй бөгөөд 11.00 цагаас MN төвд сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших юм. Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа аж. Лекц өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” ресторанд болно. Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах юм байна.
Мөн зөн билигч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаар мэдээллийг давхар өгөх юм. Оросын ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” 13 дахь удаагийн оролцогч зөн билигтэн Фатима Хадуева нь Дагестанд өсөж торнисон бөгөөд 2 охинтой. Халуун цэгийн сурвалжлагч, нийгмийн халамжийн сангийн удирдагч эмэгтэй аж.
Тэрбээр ямар нэгэн шидэгт дохиур хутга, янз бүрийн эд зүйлс хэрэглэхгүйгээр гагцхүү цонхоор харж байгаа мэт шууд хэлдэгээрээ чадвартай зөн билигч билээ.

Сэтгэгдэл ( 3 )
uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da
uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da
uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da