Тамхины ишнээс болж ”Орчлон” хороолол шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Өнгөрсөн сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын орон сууцанд гал гарч, 20 айлд их хэмжээний хохирол учирсан билээ.Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шинжээчдийн дүгнэж буйгаар дөрвөн давхрын айлын тагтан дээр хураалгаатай байсан бараа руу тамхины галтай иш хаяснаас гал гарсан байж болзошгүй хэмээн үзжээ. Орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан нь галд тэсвэргүй галыг тэтгэх материалаар хийсэн улмаас гал тархах эхлэл болсон байна. Тиймээс гал дөрвөн давхраас гарсан болохыг ийн тогтоожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TUMUR(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

HAHA GO MON HYAMDHAN HOROOLOLOOO

1  |  0
Top