Нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг яах аргагүй гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалангийн хуулбар гэлцдэг. Царай зүсээр нь биш л дээ. Дуу хоолойгоороо адилхан, түүнчлэн амраг сэтгэлийн холбоотой учраас ийн харьцуулсан хэрэг. Үнэндээ дуучин хос хайр дурлалаа бататган гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд хөөрхөн охинтой болоод байгаа. Харин гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралаа төвхнүүлээд авсан.
Тэгвэл нэгэн цагт хослон дуулж явсан тэдний хит дуунаас Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулж эхэлсэн нь олны талархлыг ихээхэн хүлээгээд байгаа. Ялангуяа саяхан гаргасан “Насны намар” дууг нь сонссон хүмүүс С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг эргээд хамт дуулж эхэллээ хэмээн андуурсан гэнэ. Дуучин Э.Чулуунчимэг урлагийн ертөнцөд гарч ирэхдээ Т.Баясгалангийн дуунуудаар олонд танигдсан бөгөөд “Зохиогчид нь өөрсдөө надаар дуулуулах хүсэлт тавьсан юм” хэмээн өөрийгөө өмөөрч явсан. Б.Болд ч эхнэрийнхээ сонирхлыг хүлээн зөвшөөрч нийтийн дууны оддыг дуурайхаар шийдсэн бололтой.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
гое болсон байна лээ амжилт Дууриасан ч бай угуй ч бай энэ АМЖИЛТ