"Монголбанк"-ны О.Чулуунбатын бэр гэдгээсээ илүүтэй урлаг соёлын авьяас чадвараараа гайхагдах болсон Ч.Очгэрэл өдгөө “Содура” нэртэй кинонд тоглож байгаа аж. “Universe best songs” наадамд амжилттай оролцон, “Мартагдашгүй намар-2” кинонд тоглож, сэтгүүлийн хавтсыг нүцгэн зургаараа чимэхийн сацуу реклам сурталчилгаагаар олонд танигдаж яваа тэрбээр Өөскөгийн хамтрагч болжээ. “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө “Содура” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү кинонд түүнтэй хамт тоглож буй бөгөөд Хөвсгөлийн тайга дахь цаатангуудын эгэл атлаа сонирхолтой амьдралын тухай үйл явдал нь өрнөдөг юм байна.
Ч.Очгэрэл бүсгүй энэхүү кинонд тоглохын тулд эртнээс бэлтгэсэн гэх. Түүхэн киноны гол дүрд тоглохыг мөрөөддөг түүнд энэ мэт кинонууд туршлага судлахад нь томоохон түлхэц болж байгаа аж. Тиймдээ ч, гэрийн мухар сахиж сууснаас цаг үеэ мэдэрсэн шинэлэг зүйл хүчээ сорихыг илүүд үзжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
Kino hugjuud bga shd
Boli boli mongolchuud kinoo hiine gej yu bhav de