Батаарын араг ясыг монголчууд өнгөрөгч баасан гаригт эх орондоо авчирсан бөгөөд Гаалийн баталгаат агуулахад түр хадгалж байгаа. Одоогоор олдворуудыг байрлуулах музей байхгүй тул Сүхбаатарын талбайд Батаарын түр үзэсгэлэнгийн байгууламжийг барьж байна. Энэ байрыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ерөнхийлөгчийн хандив туслалцаагаар байгуулж байгаа аж. Уг байр нь 8 м өндөртэй 12x24м харьцаатай бөгөөд үзэсгэлэнг удахгүй болох Эх үрсийн баяраар олон нийт, жуулчдад дэлгэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгохоор ярьж байгаа ч өмчлөлийн асуудлаархи шүүх хурал шийдвэрээ бүрэн гаргаагүй байгаагаас хойшлогдоод байгаа юм. Музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал энэ долоо хоногт болно.

Сэтгэгдэл ( 3 )
улсын төв талбай дээр ямарваа нэг музей барьдаг юмуу ерөнхийлөгчөө?...
үнэхээр хэлэх үг алга даа улсынхаа төв талбай дээр их хааныхаа музейг ч барихгүй шүү дээ эрт галавын үед Монгол нутагт энэ амьтан байсан байна гэдгийг мэдлээ шүү дээ ядахнаа паркдаа барьж болно шүү дээ нэгнийгээ чадах гээд гадаадын хүмүүст жинхэнэ утгаараа онигоо болж дээ төрийн онигонууд минь өмнөөс нь ичиж байна шүү...
man -yn durakuud ulsyn muzein barilgyg butsaaji uguuch ee iim yum bariulji khurungu zartsuulsan p-nuud we