17 настай хүү аавтайгаа нийлж охид хүчирхийлдэг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Бага насны охидод зөв амьдрах ухааны талаар лекц уншиж, хорвоо ертөнцийн хамгийн хөөрхөн нь гэдэгт итгүүлдэг нэгэн ер бусын “шидтэн” Баянзүрх дүүргийн 27-р хороонд амьдардаг н.Баярсайхан гэгч залуу юм. Тэрбээр 20 гаруй охидыг гэртээ хууран авчирч хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон юм. Түүнчлэн охидоо хооллож, хүүхэд тоглох орчин бүрдүүлэн, хоёр давхар цонхгүй байшинд хоридог байсан аж. Мөн охидод хонх өгч “Одоо чиний араас хөвгүүд гүйнэ. Чи хамгийн хөөрхөн нь” хэмээн итгүүлдэг байжээ. 

Энэхүү хэрэгт одоогийн байдлаар 102,33,48-р сургуулийн 5-7-р ангийн охид хохирсон бөгөөд хөвгүүд болон найз нартаа хөөрхөн охин авчир хэмээн захидаг байсан гэнэ. Хохирогч болсон охидыг эцэг, эхдээ хэлвэл ална, гэртэй нь шатаана, багшийг чинь ч ална хэмээн дарамталдаг байж. Одоогоор 17 настай хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд уг хэрэгтээ хүүгээ ч оролцуулж, хамтдаа хуйвалдан насанд хүрээгүй охидыг гэртээ хорьж, өөрсдийн хүслээр байлгадаг байв. н.Баярсайхан гэгч нь өмнө нь хүчингийн хэргээр шоронд гурван жил ял эдлэж байжээ. Бага насны охидыг хүчирхийлэгч этгээдийг өдгөө саатуулсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эсэргүү(202.72.245.70) 2025 оны 03 сарын 13

Та юу гэж бодож байна ...Эр хүний гэрт өөрөө ирээд өөрөө өмдөө тайлаад эр хүнтэй хурьцсан бол хүчиндүүлсэн болох уу Наад охид чинь ингэж л байж шүү дээ

1  |  0
Bayraa(122.201.18.25) 2025 оны 03 сарын 13

Zaluu hosuudiig demjsen baga hvvtei zeel ulsaas hurdan batlaj ogmoor bna

1  |  0
bi(203.160.55.115) 2025 оны 03 сарын 13

buud!!!!!!!!!!

1  |  0
нж(119.40.102.113) 2025 оны 03 сарын 13

арайч дээ хүний нийгэмд ийм зүйл байж болохгүй шүү дээ үхвэл таарсан юм

1  |  0
zzzoooo(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

ene ardchilal toriin tolgoid garahaar ene zah zambaraagui hergvvd her hemjeegee aldah ymaa

1  |  0
bbb(124.153.172.38) 2025 оны 03 сарын 13

za araichdee. garchgii n unshaad mgl-d bolson hereg bish bh gej naidtal ... ilersen n yamaida

1  |  0
who(75.36.220.7) 2025 оны 03 сарын 13

zasaad hayachaach tegj bj l busad dontonguudad surgamj bolno

1  |  0
Монгол бүсгүй(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ИЙМ ХҮМҮҮСТ ЯМАР Ч ӨРШӨӨЛ БАЙХ ЁСГҮЙ.

1  |  0
малнуудыг********хэ рэгтэй(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

өөө ямар бузарын дурак вэ. Ийм новшнууд үхвэл таарна. Заваан хүний үнэргүй балиар амьтад

1  |  0
zochin(202.21.105.1) 2025 оны 03 сарын 13

iim malnuudiig xunguluuchee

1  |  0
zochin(202.61.97.81) 2025 оны 03 сарын 13

shuud buud

1  |  0
Top