Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын засгийн газар хамтран “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Манай хүн амын 60 хувийг хүүхэд болон залуус эзэлдэг. Энэхүү үндэсний чуулганд Төрийн болон төрийн бус байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй залуус идэвхтэй оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцож, зөвлөлдсөн юм.
Чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ болон НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу, “Монголын залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Х.Батсайхан, “Монголын скаутын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баяржаргал зэрэг албаны хүмүүс Залуучуудын хөгжил ба тэдэнд тулгамдаад байгаа асуудал сэдвээр илтгэл тавьлаа.

Сэтгэгдэл ( 0 )