ШӨХТГ-т бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийж байгаа талаар иргэдээс гомдол ихээр иржээ. Энэ дагуу тус газраас шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоосон, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сайтаар сурталчилсан нь тогтоогдсон байна.Тиймээс ШӨХТГ-аас тодорхой нэр бүхий газруудад бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай албан шаардлага хүргүүллээ.
Энэ шаардлагын хэрэгжилтийг тав хоногийн дотор хангах ёстой бөгөөд тав хоногийн дараагаас ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийж байгаа газруудад хуулийн дагуу хариуцлага тооцож эхлэх юм байна. Учир нь бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийх нь үндэсний мөнгөн тэмдэгтийг сулруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсгөх, үүний улмаас иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөх зэрэг хэд хэдэн сөрөг үр дагавартай юм.

Сэтгэгдэл ( 3 )
zow sain bna
ene ajiliig chin ШӨХТГ bish MGL bank l uul n hiimeer iymshig sanagdah iym... MGL bank eren baina uu... esvel zugeer $ solih tseg bolchihson iymyy?
МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА.