Гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамт нэлээд хэдэн жилийн өмнө “Ромёо & Жульетта” жүжгийн гол дүрд тоглож байсан О.Гэрэлсүх олонд танигдаад удаагүй байхдаа ХБНГУ-д сурахаар одсон түүхтэй. Тус улсад урлаг соёлын шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр сурч боловсорсон жүжигчин залуу Солонгост кино найруулагчийн мэргэжил эзэмшээд ирсэн гэдэг.
Эх орондоо ирснээсээ хойш “Наран мандах нутаг”, “Гэр”, “Ларьдма” зэрэг арав гаруй кинонд тоглосон тэрбээр 20 гаруй киноны найруулагч, продюссерээр ажиллажээ. Төдийлөн олны нүдэнд өртөөд байдаггүй О.Гэрэлсүхийг сүүлийн үед сайхан хүүхнүүдийн “эрлэг” гэлцэх болсон нь үнэний ортой ч юм шиг. Учир нь тэрбээр топ модель Э.Одгэрэлтэй хамт “Гэр”, топ модель Д.Пүрэвсүрэнтэй хамт “Ларьдма” кинонд тоглосон бөгөөд хоёуланд нь хартай нөхрийн дүр бүтээжээ. Үүгээр ч зогсохгүй, эрчүүдийг шүүрс алдуулсан сайхан бүсгүйчүүдэд эр бяраа “гайхуулан”, хардаж харамласан зодоонч залуу гэсэн. Үнэндээ зөөлөн зантай хэмээн өөрийгөө тодорхойлдог жүжигчин эр ийн санамсаргүй байдлаар орчин цагийн сайхан хүүхнүүдтэй “гэрлэж”, бас өмчирхсөн явдалдаа олзуурхаж суудаг гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )