”Монголын нууц товчоо”-ны өвөрмөц хувилбарыг бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо. Энэ номыг Өвөр Монголын иргэн, уран бичээч Сай.Цэцэнбилэг монгол бичгээр сийрүүлэн Гиннесийн шинэ амжилт тогтоосон байна. 43 настай Сай Цэцэнбилэг 2003 оноос эхлэн 2012 он хүртэл нийт есөн жил хагасын хугацаанд 1.44 метр өргөн,  546 метр урт "Монголын нууц товчоо"-ны өвөрмөц хувилбарыг бүтээжээ. Ингэхдээ номыг 24 боть болгон хувааж хулсан үзгээр хос эгнээний аргаар, уйгаржин монгол бичгээр бичсэн байна. Энэхүү аварга номд нийт 60 мянган үсэг оржээ. Түүний энэ бүтээлд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Гиннесийн амжилтын Шанхай дахь салбараас гэрчилгээ олгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu