Дунд голын зүүн хэсгийн зам хаагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Дунд гол, үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын дөрвөн км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж өчигдөр буюу 20-ны оройн 22.00 цагаас эхлэн тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна.  Энэхүү Ажлыг "Си Эф Си групп" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд ирэх сарын 5-ны өдрийг хүртэл зам хааж, дулааны компенсаторын өргөтгөл болон цахилгааны сувагчлалын ажлыг давхар хийх юм байна. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуу тулц бетон хана хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top