Салбар салбараас “Оюуны олимп”-д оюуны чадвараа уралдуулж эхний шалгаруулалтанд Шилдэг 100 оролцогч шалгарлаа. Эмч, сэтгүүлч, хуульч, санхүүч, сэтгэл судлаач, багш, инженер, хайгуулч, маркетинг менежментийн мэргэжилтэн, программист зэрэг олон салбарын мэргэжилтнүүдээс гадна ЕБС-ын сурагч, 78 настай буурал, их сургуулийн оюутан, гадаадад суугаа монгол залуус, үйлчилгээний ажилтан албан байгууллагын ерөнхий захирал хүртэлх хүмүүс оролцсон юм.
Шилдэг 100 оролцогчид өчигдөр харилцааны ур чадварын сургалтандаа суусан бол өнөөдөр буюу 5 сарын 21-нд Халз ярилцлага буюу 2-р шатандаа өрсөлдөх юм. 2-р шатны шалгаруулалтанд шилдэг 100 оролцогчоос 50 оролцогч үлдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )