Туул голд амарч байсан залуусыг бүлэг этгээдүүд дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Өнгөрсөн амралтын өдөр Туул голын эрэг дээр амарч байсан залуусыг үл таних бүлэг этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, хохирогч А, М нар авто машинтайгаа Туул голын эрэг дээр очиж, унтаж байтал үл таних гурван этгээд халдсан байна. Тэд хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим насны хүмүүс байсан талаар хохирогч мэдүүлсэн аж. Танхай этгээдүүд А болон М рүү дайран зодож, машиных нь цонхыг хагалж айлган сүрдүүлсэн байна. Улмаар гэмт этгээдүүд гар утас хоёр ширхэг, нөүтбүүк, проектор, 650.000 төгрөгийн нь дээрэмджээ. Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chaser tourer(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

odoo tuul golruu yawj shaalzaad xeregui ee

1  |  0
хш(124.158.90.3) 2025 оны 03 сарын 13

машиндаа шаалцаж байгаад гаруудын олз болж дээ

1  |  0
Top