Х.Лхагвасүрэн: Хэн ч биш байсан бол чамайг тоож ярихгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран “Мөнх хөх тэнгэр” нэртэй цомог гаргасан билээ. Түүнийхээ хүрээнд багахан хэмжээний тоглолт хийсэн биш, фэнүүдийнх нь зүгээс баахан хүсэлт ирсэн гэдэг. Энэ ч утгаараа, ирэх сарын 9-нд “Андгай” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байгаа ах дүү гурав сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимэх болсон.

Үндсэрхэг үзлээрээ нэгдсэн дуучин залуусыг омголон зантай, зодоон цохион хийх дуртай, хар тамхи хэрэглэдэг хэмээн хэвлэлээр нэг шуугидаг ч тэд огтхон ч тоодоггүй. Харин ч бүр улам омогшиж, хаа явсан газартаа цээжээ дэлдэн “Монгол” хэмээн бахархдаг нь нууц биш. Х.Лхагвасүрэн энэ талаараа “Хэрэв чи хэн ч биш байсан бол чамайг тоож ярихгүй. Бас бичих ч үгүй. Чи үргэлж олны өмнө байгаад байвал чиний тухай хэн бүхэн сайн муугаар ярьж, бичих нь тодорхой шүү дээ. Бид гурвыг муулах хүмүүс байхад сайлж магтах нь олон учраас өнөөдөр ийм амжилтанд хүрсэн хэрэг. Ялангуяа өвөө, эмээ нар биднийг их магтдаг шүү” хэмээн тайлбарлажээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo co(218.153.250.193) 2025 оны 03 сарын 13

yag vnen goe dyyldag chvv lxabga

1  |  0
Top