Д.Ганцэцэг: “Гэгээн Муза” авч чадахгүй бол урлагаа орхиё гэж бодсон

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

УДЭТ-ын сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг жүжигчин Д.Ганцэцэг энэ жилийн “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал гардсан. Хоёр хүүгээ өөртэйгээ адилхан хувцаслан улаан хивсний ёслолд толгой гэдгэр алхсан тэрбээр амьдралын хүндхэн шалгуурт сөхрөөгүй бардам эмэгтэй. Ажил амьдралаа цэгцлэн ид жаргах насан дээрээ хайртай аав, амраг ханиа алдсан жүжигчин бүсгүй хэсэг хугацаанд тайзнаа гараагүй гэдэг. “Амьдралын минь түшиг тулгуур болсон хоёр хайртай эр хүнээ алдах тэр агшинд би тайзан дээр байсан” хэмээн дурсдаг Д.Ганцэцэг одоо хоёр хүүгийнхээ төлөө бүсээ чангалан амьдарч буйгаа нуугаагүй.

Ихэвчлэн эсрэг дүр бүтээж явсан түүнд уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж, олонд танигдах амар байгаагүй нь мэдээж. Гэвч амьдралын хүнд хэцүү шалгуурыг давах мөчид урлагаа орхиж, зөвхөн хоёр хүүтэйгээ цагийг өнгөрөөх бодолтой явсан ч театрын хамт олон нь тусалж дэмжсэний хүчинд эргэж иржээ. Харин энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд “Бурханд илгээх захидал” жүжгээрээ нэр дэвшсэн жүжигчин бүсгүй нууцхан бодол тээн ирсэн аж. Энэ тухайгаа ч дараа нь задалсан бөгөөд “Хэрвээ би энэ наадмаас шагнал авч чадахгүй бол урлагаа орхиж, энгийн амьдрал хөөе гэж бодож байлаа. Харин одоо эргэлт буцалтгүй шийдсэн. Хүүхдүүд минь ч дэмжиж байгаа” гэж ярьжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (84.196.114.246) 2025 оны 03 сарын 13

Ataarhaj uhchihgeed baihaa boliochee. Sain jujigchin shdee AMJILT

1  |  0
9999....(202.179.24.107) 2025 оны 03 сарын 13

103.9.90.253 ya g unen khelsen baina. Khun bogond uuriin gesen zovlon baidag. teriigee neekh sain saikhn khun bolokh gej uls dayar tsatsakh shaardlaga baikhgui!!! Jujigchnii yos zui gej neg yum ene khund alga! Khunii nukhurtei nukhtsun baij ene shagnaliig avsan ni unen. Ichikh kheregtei shd

1  |  0
lilaam(143.176.33.66) 2025 оны 03 сарын 13

helj bgaa ug chini*****bna

1  |  0
123(202.170.84.35) 2025 оны 03 сарын 13

өө хөөрхий шагналын төлөө зүтгэдэг хүн л юм шүү дээ

1  |  0
yu ve(202.170.84.35) 2025 оны 03 сарын 13

shagnal avahiin tuluu jujuglej urlag ajildag bsan yum uuu

1  |  0
Top