Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Их тойруу, Сансарын ШТС-ын баруун талд осол гарч, хүний амь нас эрсдсэн талаар Цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, тус замаар зам хөндлөн гарч явсан ТҮК-ийн ажилтан 40 орчим насны Б-г "Тоёото" маркийн автомашины жолооч дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )