УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус намынхан хуралдаанаа Төрийн ордны аль нэг танхимд хийдэг ч өнөөдөр цугларсангүй. Учир нь Ардчилсан намын ээлжит хуралдаан Их тэнгэр цогцолборт болж байгаа сурагтай. Яагаад хотоос зайдуу газарт хуралдах болсон шалтгаан нь тодорхойгүй ч энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал нэлээд чухал сэдэв бололтой. Уг хуралдааны талаар хэвлэлийнхэнд мөн албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )