Дуучин Д.Оюунтүлхүүр тамирчдад зориулсан дуу гаргах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Монгол-Японы соёлын харилцааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг дуучин бүсгүй тамирчдаа магтан дуулахаар шийдсэн гэнэ шүү. Урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг хэдийнэ эзэлсэн тэрбээр спортод ч мөн адил элэгтэй нэгэн. Тиймээс тамирчдынхаа нөр их хөдөлмөр зүтгэлийг уран бүтээлчидтэй адилтгаж үздэг болохоо илэн далангүй өгүүлсэн Д.Оюунтүлхүүр Рио-де-Жанейрогийн олимпийг заавал үзнэ гэж өөртөө амлажээ. Үүгээр ч зогсохгүй, Японы Токио хотноо 2020 оны олимпийг зохион байгуулах эрхтэй болчихвол заавал очиж үзэх гэнэ.

Дуучин бүсгүйн энэ сонирхлыг нөхөр нь ихэд дэмждэг төдийгүй найз нөхдийнхөө хүрээнд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм байх. Дуучин Д.Оюунтүлхүүр ч урьдын адил хайр дурлал, гэнэн шохоорхлын сэдэвтэй уран бүтээлээс залхсан учраас бусад төрлөөр өөрийнхөө авьяас чадварыг сорихоор сэтгэл шулуудсан гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Az(70.194.130.50) 2025 оны 03 сарын 13

Hamgiin goy emegtei

1  |  0
Top