Хог хаягдал хийх уут үнэгүй тараана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг. Тиймээс хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежментийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд “200”-ын бочик, тэрэгний хамт тарааж үнсийг нэг хэлбэрээр тээвэрлэхээр болсон байна.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяхгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах худалдах ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзжээ. Айл өрхүүдэд хог хаягдал хийх уутыг үнэгүй тараах бөгөөд энэхүү уут нь гэр хороолол болон зуслангийн айл өрхөд 80х60 см, орон сууцны айл өрхөд 40х60 см хэмжээтэй байхаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top