СЕХ хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар яг одоо СЕХ хуралдаж байна. Энэхүү хуралд сонгуулийн хороодын дарга нар оролцох бөгөөд нөгөөдөр буюу ирэх лхагва гарагт АН, МАН, МАХН-аас нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Тиймээс үүнээс урьтаж сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байгаа аж.

  Зургаадугаар сарын 26-нд болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(49.0.203.38) 2025 оны 03 сарын 13

Songuuliin erunhii horoo yamar yumniihaa belgeliig bazaav gej heden avtomat mashinaa Elbegdorjooroo programmchlchihval boloo yum bish uu??/

1  |  0
Top