Малчдад зориулсан мэдээ:
Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө дулаан байна.
2013 оны 05 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 18-23 градус, нутгийн зүүн хэсгээр 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө дулаарч 20-22 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 21-нээс 5 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 22-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, 22-нд зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )