Амбаарт хоригдож байсан хүү өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 18

Хөвсгөл аймагт, амбаарт хоригдож байсан хүү өнөөдөр Улаанбаатар хотод ээжтэйгээ ирэхээр болсон байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 16 настай хүү гурван жилийн турш модон амбаарт хоригдож байсан хэрэг гарсан юм. Уг хэрэг тус сумын багш Д холбогдсон бөгөөд тэрээр төрсөн  ахыгаа 2009 онд өөд болоход нь түүний хүүг асрамжлан үлдсэн байна. Гэхдээ ахынхаа хүүг маш хэрцгийгээр буюу тамлан зовоодог байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдоод байгаа юм.

Тиймээс аймгийн цагдаагийн байгууллага Д-д эрүүгийг хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөн хүүг цагдаагийн хамгаалалтад авсан  бөгөөд Улаанбаатараас ээжийг нь дуудан ирүүлж, асрамжинд нь шилжүүлээд байгаа аж.

Хүүг бага байхад нь ээж, аав нь салсан бөгөөд аавынхаа асрамжинд өсжээ. Улмаар аавыгаа өөд болсноос хойш Д-ийн асрамжинд ийнхүү тамлагдаж байсан байна. Ээж нь хүүтэйгээ уулзахаар хэд хэдэн удаа Хөвсгөлд очсон ч Д-г уулзуулаагүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zqloo(103.9.88.51) 2025 оны 03 сарын 13

eej n gej banzal huuhen uur huntee suugaad huuhdee garguund n gargachisan *****huuhen bii

1  |  0
hair(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

zvgeer l tsaazal naad teng malnaas door ymaa heleh vg oldhgvinee

1  |  0
pil(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

muu******gaj dontoi um bna.shorond n hataa

1  |  0
Khyyli (203.194.114.10) 2025 оны 03 сарын 13

Zugeer l tsaazal

1  |  0
Top