Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн шинэ даргаар С.Хишигжаргалыг томиллоо. Тэрээр тус газарт хяналтын прокуророор ажиллаж байсан юм. Харин уг албан тушаалд ажиллаж байсан И.Пүрэвцогтыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар томилсон байна.
С.Хишигжаргал прокурор нь олон жил хяналтын прокуророор ажилласан тус газрын туршлагатай прокурор бөгөөд олны анхаарал татсан хэргүүд дээр ажиллаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )