Загварын тайз, кино урлаг, реклам сурталчилгаа гээд л салбар бүрт өөрийн авьяас чадварыг харуулж яваа топ модель Д.Пүрэвсүрэн багадаа “Бульчик” гэсэн өвөрмөц хочтой байжээ. “Тийм ч их өндөр нуруутай байгаагүй болохоор янз бүрийн хоч аваагүй” хэмээн тайлбарласан тэрбээр хайрын захиа хүртэл авч үзээгүй гэдгээ нуусангүй.
Арван жилийн сурагч байхдаа “Монголжингоо” наадмын тэргүүн байр эзэлж явсан царайлаг бүсгүй энэ тухайгаа “Миний нүд нэлээд том болохоор зарим хүмүүс хурц ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Тэгээд л надаас дөлж, хайрын захиа өгч байгаагүй биз” гэж ярьжээ. Хамгийн сүүлд “Ларьдма” уран сайхны киноны гол дүрд тоглож Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан Д.Пүрэвсүрэн алдарт Анжелина Жоли шиг тагнуулч бүсгүйн дүрээр олныг гайхашруулахыг мөрөөддөг гэсэн. Харин хоёр дахь охиноо төрүүлээд удаагүй байгаа учраас ойрын хугацаанд реклам сурталчилгаа, киноны зураг авалтаас холхон байхыг эрхэмлэж байгаа гэнэ лээ. “Том охин маань энэ жил дөрөвдүгээр ангиа төгсөнө. Намайг хоол хийх, гэр цэвэрлэх зуур дүүгээ асраад их сайн халамжилдаг” хэмээн өхөөрдсөн топ бүсгүй маань үерхэл нөхөрлөлийг мэдэрч амжилгүй амьдрал зохиож байсандаа огт харамсдаггүй гэжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
Nukhur ni unekheer mungutei bol iim mes zasalbar avaad suudag ovoo mulguu garaa tegeed mun ch olon eriin uvur damjsan daa saikhan ongon okhin avj suukhgui estoi irvaa garaa