Энэ жил улсын хэмжээнд нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байгаа. 324.7 га мянган талбайд үр тариа тариалж үүний 313.7 мянган га талбайд улаан буудайг тариалах юм. Харин төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган га, малын тэжээл 20.7 мянган га, тосны ургамал 25 мянган га талбайд тариалах талаар үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн.
Манай улс жилд 300-320 мянган тн буудайг гурилын үйлдвэрлэлтэнд нийлүүлдэг. Өнгөрсөн жил манай тарилангийн салбар 470 мянган тонн үр тариа хурааж , дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангасан юм. Энэ жил мөн гурилын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60 хувийг дотоодын ургацаар хангана гэдгийг ҮХААЯ-аас онцолж байсан юм.
Тариалан эрхлэлтийн санд хадгалж байгаа дотоодын буудайн нэг тонн үрийг 600 мянган төгрөг, импортын үрийг 765 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд 30 хувийн урьдчилгаа зээлээр олгож эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )