Хохирогчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсанаас болж их хэмжээний хохирол амссан иргэд өлсгөлөн зарлахаар болсоноо албан ёсоор мэдэгдсэн байна. Өлсгөлөнд нийт 200 гаруй иргэн хамрагдаж байгаа бөгөөд тэд асуудлыг нь шийдэж өгөх хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Хохирогчид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд урьдчилгаа төлбөрөө төлж, орон сууцаа авчихсан боловч санхүүжилт нь шийдэгдээгүйгээс болж орон сууцнаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа аж. 

Тиймээс тэд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 213 хүний орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөхийг Шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байгаа юм. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх долоо хоногоос эхлэн өлсөж эхэлнэ хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top