БИД АМЬДААРАА ХҮҮР БОЛОХ ЗАЯАТАЙ ҮНДЭСТЭН БИШ!!!

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Хүүр хэмээх үг нь хатуу сонсогдож байгаа хэдий ч  эл үгийг сонгож бичсэндээ уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ эл үгийг “хэрэглэх” болсон зайлшгүй шалтгаан бий гэдгийг тодруулъя.

Шувууны хараал

Хараалын аль ч хэлбэр хүнд. Биднийг багад эмээ, өвөө маань “Шувууны хараал хүрнэ. Энд тэнд өндөг байвал бүү хөнд. Сүүдрээ ч бүү тусга. Эх нь голчихно” гэдэг байж билээ. Бүр төмөр дөрөө сэтэрч, ширмэн тогоо хагартал хараадаг шувуу ч байдаг гэнэм.

Бөөгийн хараал

Харин өнгөрсөн жилээс эхлэн бөөгийн эрин ирсэн гэх бөгөөд энд тэндгүй л бөө “төрсөөр”. Сайны хажуугаар саар гэгчээр бөөтэй холбоотой  цуу яриа ч үл тасрах. Хараал хийж гэнэ, хараал тусаж гэнэ, хараалаар явчихжээ гэх. Дээхнэ үед хөгшчүүд “Тэр бөө тэрнийг идчихэж гэнэ” гэх айхавтар зүйл ярьдаг байж. Яг үнэндээ хүн хүнээ иддэг юм байх даа хэмээн бодож байсныг нуух юун.

Баялагийн хараал

Харин сүүлийн үед юун шувууны сүүдэр, үр өндөгний хараал. Юун бөөгийн хараал жатга. Баялагийн хараал гэгч нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй хэр нь нийгэм, эдийн засгийн өсөлтийг доош нь чангаагаад байдаг хүчин зүйлд хүзүүгээрээ оосорлуулчихжээ.

Байгалийн баялагийн хараал гэдэг нь байгалийн баялаг ихтэй улс орон баялагаараа баялаг бүтээх буюу улс эх орныхоо эдийн засгийн хөгжил, цаашилбал хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглаж чадахгүй, харин ч баялагаа олборлосоор байх ч дордох үзэгдлийг л хэлдэг байна.

Яг өнөөдрийн монгол орон шиг. Байгалийн асар их баялагтай, нөөц ихтэй гэж байгаа боловч иргэдийн амьдрал дээшилдэггүй, улс орон хөгждөггүй, харин хэсэг бусаг олигархийн хувийн амьдрал хөгждөг, дэвждэг ийм л тогтолцоо.

Үүнийг Сакс, Варнер нар хамтран аль өнгөрсөн зуунд буюу 1995, 2001 онд хийсэн судалгаагаараа баталгаажуулсан байдаг юм. Тэдний эл судалгааны мөрөөр Каудер, Карел, Сайд нар дахин судалгаа хийсэн нь Сакс, Варнер нарын судалгааг баталж нотолсон явдал болсон тухай нэгэнтээ сонсож байв. Энэ бол баялагийн хараал.

Харин дээрх хараал бол юу ч биш

БИД АМЬДААРАА ХҮҮР БОЛОХ ЗАЯАТАЙ ҮНДЭСТЭН БИШ!!!

Гэтэл дээрх хараалаас гадна хэдэн зуун жилээр үргэлжилж мэдэх хараалын хар ангалын ирмэгт Монголчууд бид зогсож байна. Эл ангал руу авч давхиад байгаа агсам мориныхоо амыг татаж, буцах замд ороход одоохондоо оройтоогүй. Тодруулбал, Атомын цахилгаан станц ашиглах дэвэргэн бодлоо гээхэд цаг оройтоогүй байна. Араасаа асар их хор уршиг дагуулах эл “авс”-ыг бид Монголдоо барих шаардлага байхгүй гэдгийг эрдэмтэн мэргэд хэлээд байгаа ч морьд эргэх янзгүй.

Бас ураны хайгуул хийж буй доншуур луйварчдыг эх орноосоо хөөж элэг бүтэн хэвээрээ үлдэхэд цаг хугацаа оройтоогүй байна.

Сүүлийн үед амин зуулгын хэдэн үхэрнийхээ үхлээс болж Монгол даяар “алдаршаад” байгаа Норсүрэн гуайн хэдэн үнээний үхэл, хордсон хүмүүсийн биеэр тууралт гарах, хорт хавдрын өвчлөл ихсэж байна гэдэг бол зөвхөн анхны дохио. Үйл явдлын өрнөл яагаа ч үгүй байна. Цацраг идэвхит бодисыг хор хөнөөлийн талаар ард түмнийхээ үгийг сонсох улстөрчдийн, эрх баригчдын чих ч хатуу байна.

Тиймдээ ч уран олборлоход ямар нэгэн хор бал гарахгүй, эх орныхоо хэвлийд цөмийн шаар шавхрууг булахад бидэнд ямар ч хор хохирол гарахгүй хэмээгээд байгаа юм. Ирээдүйгээ, эх орноо худалдаж буй эрхэм нөхдүүд цацраг идэвхит бодис, цөмийн хог хаягдлын хор хөнөөлийн талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мөнгө цагаан нүд улаан гэгчийг л харуулсаар. Хөнгөхөөн хэлэхэд тэр.

Цацраг идэвхт элемент нь байнга задарч, задралаас нь хэд хэдэн хэлбэрийн цацрагт туяа цацардаг гэдгийг мэдээлэлжсэн нийгэмд иргэд эрхбиш гадарлах болсон. Тодруулбал, альфа, бета, гамма гэх зэрэг туяа. Эдгээр туяа нь ямар их хор хөнөөлтэй болохыг, хордсон газар дэлхий, хүн амьтан хэрхэн шаналж зовдог вэ гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Тавилангийн төгсөл нь амьдын тамд хүргэнэ гэсэн үг.

Ийм ч учраас дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд ордог Нигер, Африкийн иргэд туйлдсан байдаг биз. Ядарсан зовсон хүмүүс янз бүрийн аюул зовлон тохиолдоход түүний өмнө өвдөг сөхөртлөө туйлдаж, хүлцэнгүй болдог гэдэг. Баялагийн хараалд өртөж, хариуцлагагүй уул уурхайн хорыг ханатлаа “уусан” хүмүүсийн гашуун яриа дэлхий дахиныг цочоож байсныг санаж байна.

Конго улсын зэргэлдээ орших Катангийн уурхайн бүс дэх хаагдсан уурхайд ажиллаж байгаа ажилчдын ярилцлага. Тэд ямар нэгэн аюул осол гарахыг тоохоо больж нэг үгээр хэлбэл айх булчирхайгүй болжээ. Тиймдээ ч "Бид аль хэдий хүүр болсон хүмүүс. Хүүр юунд цацрагаас айх юм бэ” хэмээн өгүүлжээ.

Зовлон зүдгүүр, гай гамшиг хүнийг амьдаар нь хүүр болгож, уул уурхай гэдэг оршуулгын асар том нүх болдог нь энэ ажгуу. Мэдээж уран, цөмийн хөтөлбөртэй нөхөрлөсөн нөхцөлд шүү дээ.

Харин тэнгэр заяат Монголчууд бид амьдаараа хүүр болох тамын заяатай хүмүүс биш. Тиймээс эрх баригчдын, улстөрчдийн даллан дуудаад байгаа Цөмийн хөтөлбөрийн эсрэг хөдлөх цаг аль хэдий иржээ. Цаг иржээ, нөхдөө.

Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(122.201.18.184) 2025 оны 03 сарын 13

хятад

1  |  0
Монгол хүн(122.201.18.167) 2025 оны 03 сарын 13

Энэ************гэнэ үү ерөөл гэнэ үү энэ бүхэн бүгд монголчууд бидний өөрсөдийн хийсэн зүйлүүд. Үндэсний үзэлгүй эв түнжингүй ихэнх нь манж**********соц орны эрлийз маягын хүмүүсээс бүрдсэн болохоор тийм байдаг байхдаа

1  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.139) 2025 оны 03 сарын 13

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

1  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.139) 2025 оны 03 сарын 13

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

1  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.139) 2025 оны 03 сарын 13

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

1  |  0
ах(203.116.130.59) 2025 оны 03 сарын 13

Битгий худлаа сэнсац тараагаад байгаарай. Орос тэгвэл аль диван галавт Дорнодоос олборлож л байсан шүү дээ. Одоо хүртэл төмөр зам нь бий. Орос хүнээр толгойгоо угаалгасан амьгүй албатуудаа

1  |  0
Ли Хужао(203.194.115.231) 2025 оны 03 сарын 13

Ай ёсуутай шүү лаа

1  |  0
Antiatom(84.171.168.118) 2025 оны 03 сарын 13

Golomt.Org orood medeelel avaarai

1  |  0
zorig(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

bid temsheh bolno.

1  |  0
zorig(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

bid temsheh bolno.

1  |  0
Top