Кока-кола үйлдвэрээс гарсан усыг ногоон байгууламжийг услахад ашиглана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад үйлдвэр нь өөр дээрээ цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн “Кока-кола” үйлдвэрийн ажилтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс танилцлаа.

Тус үйлдвэр нь нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу 2009 онд ашиглалтад орохдоо 1,9 сая ам.доллараар уг цэвэрлэх байгууламжийг байгуулсан байна. Энэ байгууламж өдөрт 800-1000 тн усыг байгальд шууд асгаж болох түвшинд цэвэршүүлдэг ч цэвэрлэсэн усаа шууд нэгдсэн бохирын шугам руу шахдаг байна. Харин хот тохижилтынхон нийслэлийн мод бутыг гүний цэвэр усаар усладаг  тул энэ байдлыг халж, цэвэр усаа хэмнэх зорилгоор тус үйлдвэрээс цэвэрлэгдээд гарсан саарал усаар ногоон байгууламжаа усалж байх тал дээр хамтран ажиллах санал тавьжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyu(202.179.20.214) 2025 оны 03 сарын 13

Boldog bolood l uslah gj bgaa blgvi. zow sanaa bna.

1  |  0
zochin(122.201.18.59) 2025 оны 03 сарын 13

bas uur kompanuudiig oir havia tohijuul gh heregtei

1  |  0
Top