“Монбисквит”өрмөнцрийн үйлдвэрийг шалгуулах хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. Тус байгууллагыг 2012 онд иргэн н.Оюунболд Баянгол дүүргийн 8-р хороонд байгуулахаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан боловч ажлын байр чанарын шаардлага хангаагүйгээс үйл ажиллагааны дүгнэлт олгооогүй байна. Энэхүү “Монбисквит” өрмөнцрийн үйлдвэрийн шошгон дээрх хаяг, холбоо барих утас нь ашиглалтанд байхгүй, үйл ажиллагааны талаар аль нэгэн дүүргийн Мэргэжилийн хяналтын хэлтэст мэдээлэл огт өгч байгаагүй нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг зөрчиж байгаа юм. Тус байгууллага нь ямарч дагалдах бичиг баримтгүйгээр хотын захын хүнсний дэлгүүр, мухлагуудаар “Цөцгийтэй”, “Жимстэй” гэх өрмөнцрийг үйлдвэрлэн борлуулж байгаа нь тогтоогджээ. Иймд Мэргэжилийн хяналтын ерөнхий газраас уг хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )