Хүүхдийн тоглоомын газрыг устгаж барилга барих зөвшөөрөл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийхан булаацалдаж, барилга барих гэсэн шунаг сэтгэлтэй, хэн хүний эрх ашгийн төлөө ажилласаар байна. Тодруулбал, I хорооллын 19-р байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих гээд хашаа хатгажээ. Уг газрын зөвшөөрлийг НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барихбш зөвшөөрч албан бичиг үйлджээ.

Хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах саравч, сагсны талбай зэргийг багтаасан иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх газрыг хэн нэгэн албан тушаалтны гараар өнөөдөр устаж, тэг дөрвөлжин хашаа болон хувирлаа. Хүүхдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг нь хааж, албан тушаалаа ашиглан тухайн газарт зөвшөөрөл олгож буй тэр эрх мэдэлтнүүдийн гэрийнхэн үүдэнд хашаа босговол таарна. 

НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяад хаягласан эл мэдээллийг холбогдох байгууллагын дарга, даамалуудад ч хаяглаж байна. Хот төлөвлөлтийн буруугаас болж машины зогсоолгүй шахам болсон давчуу хотод нэг ч гэсэн тоглоомын талбай хүүхдүүдийн нэр дээр үлдэг. Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийн тоглох, салхилах алга дарам бяцхан талбайг НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагийн савраас хамгаалъя.

Г.Бүжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bgd 6 horoonii irgen (182.160.2.109) 2025 оны 03 сарын 13

ene balai awgai zovshoorol olgoogui bol iim ym bolohgui bh bsan ene hunii gargasan zovshoorliig bugdiin dahij hyanah heregte bn tegeed ene awgaig shorond oruulah uu shond duujilhuu shoroond bulah uu ard irged ee bugd negdeed ene gazar ni ochih hereg te manai BGD 6 horoonii hajuud barilaga huuli busaar bariad iim bas heruul shuugaan ihteil bn buh ym ene balai awgaigaas bolson bgaan

1  |  0
uulen ust(180.149.93.8) 2025 оны 03 сарын 13

uulee chi muu ajlaa hii deeee

1  |  0
Zochin(202.21.111.34) 2025 оны 03 сарын 13

Ene arai heterch bainaa. Bugdiig n huuj yvuulaad. Ene erguu huuhniig n ajlaas n halj hariutslaga toots.

1  |  0
Ном (103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Хотын төвөөс төр захиргааны байгууллагаа гаргаач ээ шинэчлэлийг өөрсдөөсөө эхэлж төвлөрлийг сааруулахгүй алга дарам газар дээр бөөн юм болох юм Авилгатай тэмцэх гээд сүртэй нэртэй байгууллага хаагуур юу хийгээд байгаан.???

1  |  0
зочин(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

нөгөө айхтар авлигатай тэмцэх газар яасан бэ энэ чинь цэвэр авлига аваад л энэ газрыг өгсөн байж таараа шүү дээ тэрнээс биш юу гэж ийм газрыг сүйтгэх билээ дээ

1  |  0
Top