Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлынхаа талаар ээлж дараалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Тус уулзалт маргааш буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн 12:30 цагт Төрийн ордны Г танхимд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top