”М-Ойл” ШТС-ыг дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Өчигдөр БЗД-ийн XII хороонд байрлах "М-Ойл" шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал ШТС-ын түгээгч эмэгтэйг  нүүрэндээ хар баг өмссөн 20-25 орчим настай  залуу  зодож дарамтлан айлган сүрдүүлж сейфнээс нь гурван сая  төгрөг дээрэмдэж авч явсан байна.

Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(103.11.193.26) 2025 оны 03 сарын 13

huurhii

1  |  0
Top