МИАТ-ийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

“Дайны эрсдэл”-ийн сангаас их хэмжээний мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн экс удирдлагуудыг шалгаж Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоожээ. Уг хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Ингэснээр шүүх хурлын тов 30 хоногийн дотор тодорхой болох юм.

Хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган шүүх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top