Өнөөдөр зам хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна.  Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин  өнөөдрөөс / 05 сарын 15 / дараах  4 хэсэгт зам хааж, засварын ажил эхэлнэ.

- Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв" /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх  460 м замыг 05 сарын 25-нд нээхээр

- Дундгол, үйлдвэрийн гудамжны зүүн хэсэг буюу Энхтайвны гүүрээс Нарны гүүрэн гарц  хүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд нээхээр

-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 06 сарын 01-нд нээхээр

-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг 05 сарын 25-нд  нээхээр төлөвлөж байна. Энэ үеэр иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хаагдсан замуудын маршрутыг тооцоолж, цаг заваа алдахгүй байхыг сануулъя гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top