Заазуурдуулсан хүүгийн ар гэрт тусламжийн аян өрнүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Таван настай бяцхан хүүг аав нь хазаж, заазуурдсан талаарх хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарч нийгмийг тэр аяар нь цочроосон билээ. Хүүг үзэхээр очсон дуудлагын эмч энэ талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлсэн юм. Тэгвэл “Лантуун дохио” бүлгэмийн залуус аавдаа зодуулсан хүүг хариуцан ажиллаж байгаа аж.

Тэдэнтэй Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хүүхдийн сэтгэл зүйч цуг ажиллаж байгаа бөгөөд тус төвөөс өмгөөлөгч томилогдон хүүгийн хэрэг дээр ажиллаж эхэлсэн байна. Хүүгийн биеийн байдал одоогоор сайн байгаа гэнэ. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс болон “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийнхэн хамтран хүүхдийн ар гэрт туслах эд барааны тусламжийг хүлээж авч байгаа аж. Хэрвээ хүүд тусламж өгөхийг хүсвэл  99811629 гэсэн дугаартай н.Уянга гэдэг хүнтэй холбогдоно уу.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайн уу (183.177.98.26) 2025 оны 03 сарын 13

Эхлээд аавынх нь асуулдыг шийд. Тэгээд ээжийг нь ажилд оруулж ажил амьдралаа аваад явж чадах эсэхийг хармаар байна. Чадахааргүй бол хүүхдүүдийг нь асрамжийн газар өгдөг юмуу тийм арга хэмжээ авмаар байна. бэлэн мөнгө өгвөл аавтай нь хувааж идчээд л маргааш дахин асуудал үүсгээд байх юм биш биз

1  |  0
hi(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

tuslamj geheer eejiin ajiltai bolgovol taarna belen hool ugch yahiin ulam bur uugshuulehiin nemer biz dee archaagui belenchilsen humuus niigemdee iim uudgui bgaa baihgui yu daa

1  |  0
bi(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

Ene huugiin aavd dorvitoi srga hemjee avah heregtei. Eejiig n ajiltai bolgoj amidraliin tuluu ur huuhdiinhee tuluu ”hudluh” heregteid tuslah n zuitei! Emegteichuud zarimdaa ger bulee etsiin etsesd ” iim” bolhod ” huchin zutgeed” baigaa bish biz?

1  |  0
Top