Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Энхийг дэмжих ажиллагааг сурталчлах, Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт цуврал уулзалтыг өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа.
Өдөрлөгийн ажиллагааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Ж.Бадамбазар нээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, Монголын Лектор төвийн уран илтгэгч Ш.Гэрэл, ахмад дайчид болон хүүхэд залуучууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын гол зорилго Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл заалтын хэрэгжилтийг дэмжихэд оршиж залуучууд, цэргийн алба хаагчдад энхийг сахиулах ажиллагааны зорилго ач холбогдолыг тал бүрээр сурталчилж, цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдын ажил албандаа хандах хандлагыг улам бүр нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчин, ажил алба болон өөрөөрөө бахархах бахархалыг төлөвшүүлэхэд чиг үүрэг болсон юм.
Зочид төлөөлөгчдөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон Хүүхдийн урлан бүтээх төвийн багш сурагчид хүндэтгэлийн тоглолт өргөн барилаа. Мөн үйл ажиллагааны үеэр явуулын Монгол цэргийн музей болон Энхийг дэмжих ажиллагаатай холбоотой гэрэл зургийн, Зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байгаа орчин үеийн зэвсэг, зарим багаж хэрэгслийн үзэсгэлэнг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 2 )
үнэхээр зайлшгүй тохиолдол - маш цөөхөн удаа тэ??
үэхээр зайлшгүй тохиолдолд гудамжинд соёлтойгоор цэрээ хаяхыг цэргүүдэд зөвшөөрье...нийт