ШӨХТГ-т шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоохоор тосны бүтээгдэхүүн импортлогч зургаан компанийн 8 ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС, №25, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн хяналт шалгалтыг хийжээ.
Энэ хүрээнд Орхон аймгийн “Чеси” ХХК автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтаар ихэнх ШТС-уудын үйл ажиллагаа нь MNS-3015:97 стандартын шаардлагад нийцэж, шахалт, түгээлт нь хэвийн хэмжээнд байсан ч “Петровис” ХХК-ийн Тасганы овоонд байрлах ШТС-4 дээр А80 төрлийн шатахууны шахалтын хурд удаан, алдаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан зөрчил илэрсэн. Иймээс “Петровис” ХХК-д зөрчлийг арилгах албан шаардлага өгч 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван хоногийн дараа дахин шалгаж үзэхэд зөрчлөө арилгасан байна.

Сэтгэгдэл ( 2 )
dutuu shahuulsan benziinee butsaaj aviaa
haha yun 200 ve araichdee ineed ni hurjaga baihdaa petrovisiin